Sunday, January 30, 2011

Маркетингийн суваг

Ойрд блогтоо салхи савир оруулалгүй удлаа... Ажил ажил гэж гүйсээр байтал муу блог минь бүүр тоосонд даруулж гүйцжээ. Ажил ажил гэснээс маркетингийн чиглэлээр ажилладаг надад сувгийн идэвхжүүлэлт гэгч зүйлийг гардан хариуцуулаад багагүй хугацаа өнгөрөхөд компаний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх дорвитой сайн зүйл хийж чадахгүй л явна. Манай компаний хувьд Монголдоо л номер нэгт тооцогдох том борлуулалтын сувгийг бий болгож чадсан ба тэр том сувгийн идэвхжүүлэлтийн ажлыг хариуцаж байгаа гэж байгаа. Тэгээд блог сонирхон уншигч, аа бас маркетинг сонирхогч, мэргэжилтэн, эксперт , оюутан сурагч та бүгдтэй борлуулалтын сувагтай хэрхэн ажиллаж байгаа талаарх санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Юуны түрүүнд борлуулалтын суваг гэдэг бол их онцлогтой. Эцсийн хэрэглэгчдэд шууд чиглэсэн маркетинг хийхийг 2-оор үржүүлчихэж байгаа юм.

(Хэрэглэгчид чиглэсэн урамшуулал Х 2 )

Юу гэсэн үг вэ гэхээр ..... Жишээ нь: богино хэмжээний борлуулалтыг нэмэгдүүлэх урамшуулал зарлахаар төлөвлөж байгаа гэж бүгдээрээ бодъё л доо... Нэгэнт л урамшуулал юм хойно энэ маань зорилтот хэрэглэгчиддээ (сувагт) attractive байх хэрэгтэй. Зөвхөн сувагруу л хандсан байдлаар хийнэ гэвэл энэ нь маань бас дутагдалтай болчихож байгаа юм. Сувгийн борлуулагчид маань цаашаа эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ. Тийм болохоор хичнээн сувгийн борлуулагч нарийг бид идэвхжүүлээд тийм ч үр дүнд хүрэхгүй юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас л 2-оор үржүүлэх буюу өөрөөр хэлбэл борлуулалтын сувгийн урамшуулал+ масс урамшуулал гэж явбал жинхэнэ хүрэх газраа хүрчихэж байгаа юм. За тэгээд борлуулалтын сувгийн PR гэдэг бол ёстой л нүдний цөцгий мэт эмзэг зүйл юм байна. Яадаг вэ гэхээр компаний нэр, лого, бүтээгдэхүүн үйлчилгээг гаднаа хадчихаад нөгөө муу биднийг цалинтай байлгаад байгаа, хоолыг минь бэлдэж өгдөг хэрэглэгчдийг маань толгойг нь эргэтэл загнаад гомдоох тохиолдолууд, үл ойшоох, хайхрамжгүй хандах бүрт гомдсон манай хэрэглэгчид дахин үйлчлүүлэхээ болихоос гадна таньдаг мэддэг бүхэндээ болсон явлын талаар хов мэдээ дуулгаж ёстой л нөгөө "Нэг хэрэглэгчээ алдсанаас, нэг хэсэг ажилчдаа ажлаас нь хал" гэсэн үгийг хэрэгжүүлэгч агент болох нь тэрээ... Тэгэхээр сувгийн борлуулагчид гэдэг хүмүүсийн нэгдсэн сургалт гэгч юмыг зайлшгүй хийх хэрэгтэй бөгөөд хариуцлагын журмыг сайтар боловсруулж гаргах хэрэгтэй болдог юм. Үр дүнтэй сургалт, сайн журмын ачаар дээрх байдлыг ул мөргүй арилгачихгүй ч бууруулна.
За тэгээд сайны хажуугаар садаа ямар мундах биш дээ... Өрсөлдөгч компаний тагнуул нөхдүүд сайхан хийсэн зүйлийг чинь гарсны чинь маргааш хуулбарлан дуурайж мэдээлэл хүргэлтийн маневр сайтай нэг нь чухамхүү чиний хийсэн зүйлийг өөрийнх юм шиг олон нийтэд зарлан тунхаглаж, хэрэглэгчдээс овоо үнэлгээ авсан маркетингийн компанит ажлыг хийчих тохиолдолууд байдаг л юм байна. Тиймээс үр ашигтай сонирхолтой урамшууллын ажил төлөвлөх амархан ч гэлээ түүнийг хэрэгжүүлж, хэрэглэгчдийн сонорт хүргэх асуудал нийт ажлын чинь 90% болдог юм байна.
Тэр тусмаа сувагт чиглэсэн маркетингийн үйл ажиллагааны хувьд дээрх асуудал тун чухал гэдгийг хэлэх гээд л тойруулаад байна л даа. За тэгээд дээр дурдсан зүйлүүдийг эхний ээлжинд сайтар анхаарчихад маркетингийн сувгуудад чиглэсэн ажлуудыг хийхэд асуудалгүй дээ ...