Monday, May 18, 2009

MBA зэрэг брэндэд тань Тус болдог уу? Ус болдог уу?

Юуны өмнө миний бие блогтоо бичлэг оруулалгүй удсанд та бүхнээс хүлцэл өчиж байна. Энэ алдаагаа давталгүйгээр цаашид блогтоо байнга шинэ, сонирхолтой бичлэгүүдийг оруулж байх болно. Ингээд бичлэгээ эхэлье.

Сайн боловсрол амжилтад хүргэдэг үү? Унших, бичих, тооцоолон бодох чадвар амжилт гаргахад чухал нөлөөтэй гэдэг нь маргаангүй билээ. Харин коллежийн диплом, их сургуулийн диплом, Мастерийн зэргийн тухай юу хэлэх вэ?

Та өнөөдөр эдгээргүйгээр Монголын хаа нэгтээ ажилд орж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эдгээр нь таныг ажилд оруулж өгөх итгэмжлэх жуух бичиг юм. Өнөөдөр удирдах албан тушаалд ажилд орохыг хүсэгчид МВА зэрэгтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Гэвч энэ зэрэг ирээдүйн удирдагчдад маань амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудыг өгч чаддаг уу?

1-рт МВА зэрэг бол амжилтад хүрэхэд зайлшгүй шаардлагатай зүйл биш юм. Өнөөдөр амжилтад хүрсэн ихэнх хүмүүс хэзээ ч коллеж төгсөх нь битгий хэл, коллежид суралцаж ч үзээгүй байдаг. Ийм хүмүүсийн тоонд:

-David Ogilvy /Ogilvy & Matter/

-Bill Gates /Microsoft /

-Liz Claiborne /DKNY/

-Henry Ford /Ford Motors/

-Richard Branson /Virgin Atlantic/

-Michel Dell /Dell inc/

-Anita Rodick /Body shop/

-Steve Jobs /Apple/

2-рт МВА зэрэгтнүүд хэтэрхий шинжлэх ухаанч, логик дүн шинжилгээг хийдэг болдог. МВА зэрэгтнүүд ихэвчлэн богино хугацааны үр дүнд гол анхаарлаа хандуулж, урт хугацаанд учирч болох нөлөөллийг хайхардаггүй. Тэд брэндинг гэх мэт урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлуудын үнэ цэнийг дутуу үнэлдэг.

МВА зэргийн сургалт ихэвчлэн бодит амьдрал дээрх брэндингийн бодит үнэнд бэлтгэгдээгүй, зүүн тархиар сэтгэгчдийг бэлтгэдэг. МВА зэрэгтнүүдэд зөн совингоо дагах, задгай сэтгэх чадвар дутагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд маркетингийн мэдрэмж, баруун тархиа ажиллуулах чадвар шаардлагатай. Иймд МВА зэрэгтнүүд баруун тархиа ажиллуулбал сурвал маркетингийн хэлтэстэй нягт уялдаа холбоотой ажиллах боломж бүрдэнэ.

Олонх компаниудад алсын хараа алга байна. Тэд ойд төвлөрөхийн оронд ганц ширхэг модонд анхаарлаа хандуулдаг. Тэд урт хугацаанд анхаарлаа хандуулахын оронд богино хугацаанд анхаарлаа хандуулдаг. Тэд өнөөдөр, ирээдүйд брэндээ сахин хамгаалснаар бий болох боломжийг хайхралгүй өнгөрдөг.

Олонх компаний удирдах зөвлөл МВА зэрэгтэй зүүн тархиар сэтгэгчдээр дүүрсэн байдаг. Эдгээр компаниуд зөв замдаа орохын тулд цөөн ч гэсэн баруун тархиа ажиллуулагсдын үгийг сонсох хэрэгтэй.

Wednesday, April 22, 2009

“Launching a new brand” сэдэвт лекц-ярилцлага амжилттай болж өнгөрлөө






Өнгөрөгч Даваа гараг буюу 4.20-ны өдөр ШУТИС-КТМС-ийн оюутнуудад, Лхагва гараг буюу 4.22-ны өдөр МУИС-ийн харьяа Олон Улсын Харилцааны Сургууль дээр www.crazy-marketing.blogspot.com-ыг хөтлөгч Б.Түмэннаст, Я.Баасанжав нарын зохион байгуулсан “Launching a new brand сэдэвт лекц ярилцлага амжилттай болж өнгөрлөө. Бидний лекцийг оюутан залуус маань цаг гаруйн турш анхааралтай сонсон, идэвхитэй оролцсон нь энэхүү лекц оюутан залуусаын хүсэн хүлээж байсан лекц болж чадсан гэдгийг харууллаа. Лекцийн төгсгөлд сонирхолтой асуулт тавьж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн залуустаа баярлалаа. Та бүхэн энэхүү лекц-ярилцлагыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулахыг хүсвэл tumee_tis@yahoo.com, baaska514@yahoo.com хаягаар бид бүхэнтэй холбогдох боломжтой. Бид цаашид олон сонирхолтой лекцүүдийг зохион байгуулахаа амлаж байна. Энэхүү лекц-ярилцлагад хүрэлцэн ирсэн бүх оюутан залуустаа баярлалаа.


Wednesday, April 15, 2009

Хямралын үед ямар маркетингийн бодлого баримтлах вэ?


Эдийн засаг хямралд орж, хэрэглэгчид худалдан авалтаа багасгасаар байна. Бараа, үйлчилгээг худалдаалагч, худалдан авагчийн аль алинд нь хүндхэн цаг үе тохиож байна. Гэхдээ одоо сандарч суух цаг биш, харин брэндийнхээ мөн чанарыг сахин хамгаалж төвлөрөх цаг. Эдийн засаг хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед төвлөрөх нь урьд урьдаас илүү чухал болоод байна. Мэдээж эдийн засгийн хямралын үед тайван байж урьдынх шигээ ажиллана гэдэг хэцүү. Эдийн засаг яг л далайн түрлэг шиг гэнэт орж ирдэг бас алга болдог. Энэ цаг үед урт удаан хугацаанд амжилт олох түлхүүр бол давалгаа ширүүсч байсан ч, намдаж байсан залуураа нэг зүгт чиглүүлэх явдал юм. Та давалгааны эсрэг залуураа чиглүүлэх гэж оролцдох хэрэггүй.

Эдийн засгаас шалтгаалж баримтлах стратегиа өөрчлөх нь олон компанийг хавханд оруулдаг. Энэ бол хийж болох хамгийн муу үйлдэл юм. Цаг сайхан байхад компаниуд ихэвчлэн брэндийнхээ үнэтэй хувилбарыг зах зээлд нэвтрүүлдэг. Харин санхүүгийн хямрал болоход купон, хямдрал зарладаг.

Та Wolfgang Puck’s Spago-ийн иж бүрдэл хоолыг $160-аар зооглох уу? Санаа зоволтгүй одоо та яг л BBQ chicken-ий саладыг $6.95-аар зооглодог шиг Puck’s-ийн хямд үнэтэй хоолыг Wolfgang Puck Express-ээс идэж болно. Брэндинг гэдэг бол хэрэглэгчийн ой тойнд ямар нэгэн хоногшилтыг бий болгохыг хэлнэ. Харин та энэхүү хоногшилтоо өөрчилбөл брэнд тань сул дорой болдог. Энэ цаг үед хийж болох хамгийн муу үйлдэл бол брэндийнхээ хямд үнэтэй хувилбарыг зах зээлд гаргаж хямдрал, урамшуулал зарлах явдал юм. Энэ нь та хэрэглэгчдээ бүтээгдэхүүн тань урьдынх шигээ үнэ цэнэтэй байхаа больсон гэж хэлсэнтэй ялгаагүй зүйл билээ. Хямдрал бол яг л хар тамхи гэсэн үг. Хэрэглэгч энэ шидэт зүйлээс ганц удаа хүртэх л юм бол дахиж хэзээ ч түүнгүйгээр худалдан авалт хийхээргүй болдог.

Компаниуд улирлын тайлангийнхаа хэмжээнд сэтгэх биш алсыг харж сэтгэх хэрэгтэй. Та брэндээ хадгалах уу? Эсвэл борлуулалтаа хадгалах уу? гэсэн 2 сонголтын аль нэгийг хийх болно.

Яагаад хоёуланг нь хийж болохгүй гэж? хэмээн та бодож байгаа байх. Магадгүй цагийн сайханд үүнийг хийх нь амархан байх. Харин өнөөдрийн зах зээлд үүнийг хийх нь хүнд гэдэг нь ойлгомжтой. Та борлуулалтаа биш харин зах зээлд эзлэх хувиа, оюун ухаанд эзлэх байр сууриа хамгаалах нь зүйтэй. Энэ цагийн зорилго бол брэндээ хамгаалан шуурган дундуур алхаж, нарлаг өдрүүд ирэхийг хүлээх билээ. Магадгүй та борлуулалтын тайлангаа харвал асуудалд орж болохыгоо таамаглаж болох юм. Гэхдээ та маркетер шиг сэтгэж, нөхцөл байдлыг эсрэгээр дүгнэх хэрэгтэй. Яагаад гэвэл хэдэн тооны төлөө хийсэн үйлдэл тань маргааш хөлөг онгоцыг чинь сүйрүүлэх эрсдэлд оруулна.

Та яагаад брэнддээ анхаарал тавьж болохгүй гэж? Та яагаад хэдэн тоонд анхаарлаа бага хандуулж болохгүй гэж?

Яагаад гэвэл брэнд таньд ашигтай ажиллах боломжийг олгодог. Брэнд бол хэрэглэгчид танай бүтээгдэхүүнд бусад бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэ төлдөг шалтгаан. Борлуулалт биш, ашиг л компанийг амжилттай ажиллуулдаг. Та брэндээ устгахдаа, компанийхаа ашигтай ажиллах боломжийг бас устгадаг.

Sony бодлогогүйгээр бүтээгдэхүүнийхээ өргөтгөлийг хийсний үр дүнд өнөөдөр ямаршуухан байдалтай байгааг доорх жишээ харуулна. Sony өнгөрсөн 10 жилийн хугацаанд $658.3 тэрбумын борлуулалтыг хийж татварын дараах цэвэр ашиг нь $12.1 тэрбум буюу борлуулалтын орлогын дөнгөж 1.8%-ийг эзэлсэн байна. (АНУ-дахь CEO нь халагдаж өнөөдөр японы корпораци Sir Howard Stringer хэмээх англи хүнээр удирдуулж байна.)

Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд Nintendo $48.3 тэрбумын борлуулалтыг хийж татварын дараах цэвэр ашиг нь $7.5 тэрбум буюу борлуулалтын орлогын дөнгөж 15.5%-ийг эзэлсэн байна. (Sony-оос 8 дахин их ашигтай)

Sony компани Nintendo-оос 13 дахин том мөртлөө, хувьцааных нь үнэ Nintendo-ынхоос 2 дахин бага байдагт гайхаад байх зүйл алга. Sony $26.5 тэрбумаар үнэлэгддэг, харин Nintendo $54.1 тэрбумаар үнэлэгддэг.

Sony бол олонд танигдсан гэвч сул дорой брэнд, харин Nintendo бол хүчирхэг, төвлөрсөн ашигтай брэнд.

Зах зээл төвөгтэй байдалд байгаа нь үнэн, гэхдээ брэндийнхээ имижийг цуцалтгүйгээр хадгал, эцсийн эцэст бүх зүйл эргээд хэвэндээ орно, тэр цагт таны брэнд хамгийн хүчирхэг нь байх болно.