Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр түргэн хоолны бизнесийн талаар бага ч гэсэн мэдээлэл өгөх үүднээс дараах бичлэгийг орууллаа.
Дэлхий нийтээрээ хоол хүнснийхээ хэрэглээндээ дээд зэргээр анхаарал хандуулдаг болсон өнөө үед овсгоотой бизнесмэн бүрийн хүчээ үздэг л салбарын нэг юм болуу.
Дэлхий дахинд бидний ярьж заншсан түргэн хоолны газруудыг QSR гэж нэрлэж заншсан байдаг юм байна. Энэ нь Quick Service Restaurant буюу түргэн үйлчилгээт ресторан гэж орчуулагдаж болохоор юм. Манайханы ТҮЦ гэдэг шиг л түгээмэл хэрэглэгддэг. Махан бүтээгдэхүүн, амттан, өдөр тутмын хоолоор үйлчилдэг бөгөөд энэ нь бусад төрлийн хоолны газруудтай харьцуулахад харьцангуй бага хоолны сонголттой байх бөгөөд бидний хэлдэгээр меню, цэсний самбар нь хэрэглэгчдэд ойлгомжтой бас хоолны дуршил нэмэгдүүлэхүйц гоёмсог хийсэн байдаг.
Бид хоол идэхээсээ өмнө сонголтоо хийдэг тул хэрэглэгч нарт үзүүлэх бүтээгдэхүүний танилцуулга дээр ихээхэн ахаарал хандуулдаг байна. Бизнесийн байгууллагын хувьд оршин тогтнох борлуулалтаа хийх 2 үндсэн л зорилго байдаг. Шинэ хэрэглэгч олох, олсон хэрэглэгчээ хадгалах. Энэхүү 2 үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай явуулах нь тухайн компаний оршин тогтнох гол үндэс болно гэж би үздэг. Түргэн хоолны газрын хувьд хэрэглэгчдээ юуны түрүүнд татаж авчраад нэрийн хоолоороо дайлах энэ бол 1-т. 2-т нэгэнд танайхыг сонгосон үйлчлүүлэгчдийг хадгалах. Их олон арга зам байна. Үүнд: Байнгийн үйлчлүүлэгчдийн хөнгөлөлтийн карт, байнгийн үйлчлүүлэгчдийн тусгай порц, байнгийн үйлчлүүлэгчдийн суудаг булан, ширээ, за тэгээд л төрөл бүрийн урамшууллаар байнгийн үйлчлүүлэгч нартаа тогтмол бэлэг барьж байх... Энд бид нэг л зүйлийг огт мартаж болохгүй. Түргэн хоолны өөрийн хэв маяг...
Хоолыг амт чанартай, хамгийн гол нь түргэн бэлтгэж байх хэрэгтэй... Хэрвээ бид амттай, чанартай, маш түргэн хоолоо бэлтгэж чадвал энэ бидний Пи Ар хийх хамгийн том зэвсэг болох юм...
Ихэнхи хэрэглэгчид түргэн хоолны газраар үйлчлүүлэхдээ ганцаараа бус байдаг. Өнөөдөр ажлын гарынхаа хамтрагчидтайгаа ирж үйлчлүүлсэн хэрэглэгч нарт таалагдаж чадвал маргааш тэд гэрийнхэнтэйгээ, гэрийнхэн нь маргааш ажлын газрынхаа хамтрагчтайгаа гэх мэтчилэн бидний мэдэх тахай өндөг гаргадаг дуусдаггүй дууны нэг хэлбэр болох нь тэр... Тэгэхээр үйлчилгээний байгууллага тэр дундаа түргэн хоолны бизнесийн хувьд жирийн ресторонаас хурдан байх хэрэгтэй болж таарна.
Монголд ямарч түргэн үйлчилгээтэй хоолны газар орсон дунджаар 5 мин хүлээх бол маш түргэн үйлчилгээтэйд тооцогдоно.... Дэлхий нийтийн хэмжээнд 5мин биш 8сек байдаг байна. Үйлчилгээний чанараа бодсон, ашиг орлогоо ч бодсон асар том зөрүү... Тэгэхээр түргэн хоолны бизнес эрхлэх гэж байгаа хүн бүр дээрх хурданд барьж ажиллах болох нь....
Энэ өндөр хурдтай үйлчилгээ үзүүлэхэд техникийн хүчин чадал автомажсан байдал их чухал байдаг. Дэлхий нийтэд түргэн хоолны газарт хэрэглэгддэг нэг томоохон тоног төхөөрөмж байдаг байна. Hospitality point of sale system гэдэг нь үдийн цайны цагаар ачаалал их болоход зааланд зохицуулалт хийдэг програм юм. Үйлчлүүлэгч түргэн хоолны газар орж ирээд хоолоо автомат менюнээс харж захилах бөгөөд хуудсаа аваад кассанд мөнгөө тушаагаад хариултаа авах зуур дараагийн дамжлаг дээр нь хоол нь бэлэн болсон байх жишээтэй. Уг дараалал болон автоматжуулалтыг HPSS гэдэг. Мөн group menu - багцын цэс их чухал.... Энэ юу вэ гэхээр хэрэглэгчдэд багц хоолны цэсийг санал болгодог. Өөрөөр хэлбэл гамбургер, кола хамт- Гамбургертэй багц гэх мэт.
2-рт бид ийм хурдан хугацаанд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлэн болгож чадаж байгаа тул нэгж хугацаанд их олон үйлчлүүлэгч авах боломж нээгдэнэ. Тэгэхээр сандал ширээ, суудал, орчин, агааржуулалт гэх мэт орчныг маш сайн тохижуулах шаардлагатай... За тэгээд түргэн хоол гэж нэрлэсний учир юу билээ түргэн шуурхай үйлчилгээтэй, сайхан амттай хоол байх чухал шүү дээ.
Монголын түргэн хоолны зах зээлд тэсрэлт хийх цаг удахгүй бизээ.... Одоогийн энэ үйлчилгээний дутагдалтай тал шинээр уг зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа хүмүүст маш том давуу тал болох нь зүй ёсны хэрэг юм.