Өнгөрөгч Даваа гараг буюу 4.20-ны өдөр ШУТИС-КТМС-ийн оюутнуудад, Лхагва гараг буюу 4.22-ны өдөр МУИС-ийн харьяа Олон Улсын Харилцааны Сургууль дээр www.crazy-marketing.blogspot.com-ыг хөтлөгч Б.Түмэннаст, Я.Баасанжав нарын зохион байгуулсан “Launching a new brand” сэдэвт лекц ярилцлага амжилттай болж өнгөрлөө. Бидний лекцийг оюутан залуус маань цаг гаруйн турш анхааралтай сонсон, идэвхитэй оролцсон нь энэхүү лекц оюутан залуусаын хүсэн хүлээж байсан лекц болж чадсан гэдгийг харууллаа. Лекцийн төгсгөлд сонирхолтой асуулт тавьж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн залуустаа баярлалаа. Та бүхэн энэхүү лекц-ярилцлагыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулахыг хүсвэл tumee_tis@yahoo.com, baaska514@yahoo.com хаягаар бид бүхэнтэй холбогдох боломжтой. Бид цаашид олон сонирхолтой лекцүүдийг зохион байгуулахаа амлаж байна. Энэхүү лекц-ярилцлагад хүрэлцэн ирсэн бүх оюутан залуустаа баярлалаа.
Wednesday, April 22, 2009
“Launching a new brand” сэдэвт лекц-ярилцлага амжилттай болж өнгөрлөө
Wednesday, April 15, 2009
Хямралын үед ямар маркетингийн бодлого баримтлах вэ?
Эдийн засаг хямралд орж, хэрэглэгчид худалдан авалтаа багасгасаар байна. Бараа, үйлчилгээг худалдаалагч, худалдан авагчийн аль алинд нь хүндхэн цаг үе тохиож байна. Гэхдээ одоо сандарч суух цаг биш, харин брэндийнхээ мөн чанарыг сахин хамгаалж төвлөрөх цаг. Эдийн засаг хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед төвлөрөх нь урьд урьдаас илүү чухал болоод байна. Мэдээж эдийн засгийн хямралын үед тайван байж урьдынх шигээ ажиллана гэдэг хэцүү. Эдийн засаг яг л далайн түрлэг шиг гэнэт орж ирдэг бас алга болдог. Энэ цаг үед урт удаан хугацаанд амжилт олох түлхүүр бол давалгаа ширүүсч байсан ч, намдаж байсан залуураа нэг зүгт чиглүүлэх явдал юм. Та давалгааны эсрэг залуураа чиглүүлэх гэж оролцдох хэрэггүй.
Эдийн засгаас шалтгаалж баримтлах стратегиа өөрчлөх нь олон компанийг хавханд оруулдаг. Энэ бол хийж болох хамгийн муу үйлдэл юм. Цаг сайхан байхад компаниуд ихэвчлэн брэндийнхээ үнэтэй хувилбарыг зах зээлд нэвтрүүлдэг. Харин санхүүгийн хямрал болоход купон, хямдрал зарладаг.
Та Wolfgang Puck’s Spago-ийн иж бүрдэл хоолыг $160-аар зооглох уу? Санаа зоволтгүй одоо та яг л BBQ chicken-ий саладыг $6.95-аар зооглодог шиг Puck’s-ийн хямд үнэтэй хоолыг Wolfgang Puck Express-ээс идэж болно. Брэндинг гэдэг бол хэрэглэгчийн ой тойнд ямар нэгэн хоногшилтыг бий болгохыг хэлнэ. Харин та энэхүү хоногшилтоо өөрчилбөл брэнд тань сул дорой болдог. Энэ цаг үед хийж болох хамгийн муу үйлдэл бол брэндийнхээ хямд үнэтэй хувилбарыг зах зээлд гаргаж хямдрал, урамшуулал зарлах явдал юм. Энэ нь та хэрэглэгчдээ бүтээгдэхүүн тань урьдынх шигээ үнэ цэнэтэй байхаа больсон гэж хэлсэнтэй ялгаагүй зүйл билээ. Хямдрал бол яг л хар тамхи гэсэн үг. Хэрэглэгч энэ шидэт зүйлээс ганц удаа хүртэх л юм бол дахиж хэзээ ч түүнгүйгээр худалдан авалт хийхээргүй болдог.
Компаниуд улирлын тайлангийнхаа хэмжээнд сэтгэх биш алсыг харж сэтгэх хэрэгтэй. Та брэндээ хадгалах уу? Эсвэл борлуулалтаа хадгалах уу? гэсэн 2 сонголтын аль нэгийг хийх болно.
Яагаад хоёуланг нь хийж болохгүй гэж? хэмээн та бодож байгаа байх. Магадгүй цагийн сайханд үүнийг хийх нь амархан байх. Харин өнөөдрийн зах зээлд үүнийг хийх нь хүнд гэдэг нь ойлгомжтой. Та борлуулалтаа биш харин зах зээлд эзлэх хувиа, оюун ухаанд эзлэх байр сууриа хамгаалах нь зүйтэй. Энэ цагийн зорилго бол брэндээ хамгаалан шуурган дундуур алхаж, нарлаг өдрүүд ирэхийг хүлээх билээ. Магадгүй та борлуулалтын тайлангаа харвал асуудалд орж болохыгоо таамаглаж болох юм. Гэхдээ та маркетер шиг сэтгэж, нөхцөл байдлыг эсрэгээр дүгнэх хэрэгтэй. Яагаад гэвэл хэдэн тооны төлөө хийсэн үйлдэл тань маргааш хөлөг онгоцыг чинь сүйрүүлэх эрсдэлд оруулна.
Та яагаад брэнддээ анхаарал тавьж болохгүй гэж? Та яагаад хэдэн тоонд анхаарлаа бага хандуулж болохгүй гэж?
Яагаад гэвэл брэнд таньд ашигтай ажиллах боломжийг олгодог. Брэнд бол хэрэглэгчид танай бүтээгдэхүүнд бусад бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэ төлдөг шалтгаан. Борлуулалт биш, ашиг л компанийг амжилттай ажиллуулдаг. Та брэндээ устгахдаа, компанийхаа ашигтай ажиллах боломжийг бас устгадаг.
Sony бодлогогүйгээр бүтээгдэхүүнийхээ өргөтгөлийг хийсний үр дүнд өнөөдөр ямаршуухан байдалтай байгааг доорх жишээ харуулна. Sony өнгөрсөн 10 жилийн хугацаанд $658.3 тэрбумын борлуулалтыг хийж татварын дараах цэвэр ашиг нь $12.1 тэрбум буюу борлуулалтын орлогын дөнгөж 1.8%-ийг эзэлсэн байна. (АНУ-дахь CEO нь халагдаж өнөөдөр японы корпораци Sir Howard Stringer хэмээх англи хүнээр удирдуулж байна.)
Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд Nintendo $48.3 тэрбумын борлуулалтыг хийж татварын дараах цэвэр ашиг нь $7.5 тэрбум буюу борлуулалтын орлогын дөнгөж 15.5%-ийг эзэлсэн байна. (Sony-оос 8 дахин их ашигтай)
Sony компани Nintendo-оос 13 дахин том мөртлөө, хувьцааных нь үнэ Nintendo-ынхоос 2 дахин бага байдагт гайхаад байх зүйл алга. Sony $26.5 тэрбумаар үнэлэгддэг, харин Nintendo $54.1 тэрбумаар үнэлэгддэг.
Sony бол олонд танигдсан гэвч сул дорой брэнд, харин Nintendo бол хүчирхэг, төвлөрсөн ашигтай брэнд.
Зах зээл төвөгтэй байдалд байгаа нь үнэн, гэхдээ брэндийнхээ имижийг цуцалтгүйгээр хадгал, эцсийн эцэст бүх зүйл эргээд хэвэндээ орно, тэр цагт таны брэнд хамгийн хүчирхэг нь байх болно.
Monday, April 13, 2009
Convergence device or divergence device?
Аливаа бүтээгдэхүүний хөгжил доорх 2 арга замын аль нэгээр явагддаг. Үүнд:
1. Convergence device /нийлсэн бүтээгдэхүүн/
2. Divergence device /гажсан бүтээгдэхүүн/
1. Divergence device
Өндөр технологийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн гажилт /сайжруулалт/ хийх байдлаар хөгждөг. Доорх жишээнүүд өндөр технологийн бүтээгдэхүүнүүд хэрхэн гажилт хийх байдлаар хөгждөгийг харуулна.
Компьютерийн хөгжил:
-Мэйнфрейм компьютер
-Персонал компьютер
-Зөөврийн компьютер
-Халаасны компьютер
Телефон утасны хөгжил:
-Энгийн суурин утас
-Радио станц
-Гар утас
Телевизийн хөгжил:
-Олон нийтийн телевиз
-Кабелийн телевиз
-Төлбөрт телевиз
-Хиймэл дагуулын телевиз
Радиогийн хөгжил:
-Урт долгионы радио
-Богино долгионы радио
-Хиймэл дагуулын радио
-Дижитал радио
MP3 тоглуулагчийн хөгжил:
-MP3 тоглуулагч
-iPod /өндөр багтаамж бүхий MP3 тоглуулагч/
2. Сonvergence device
Харин зарим бүтээгдэхүүнүүд бусад бүтээгдэхүүнтэй нийлж 2 буюу түүнээс дээш хэрэгцээг нэг дор хангах замаар хөгждөг. Доорх жишээ бүтээгдэхүүнүүд хэрхэн нийлэлт хийх байдлаар хөгждөгийг харуулна.
-сандал + массажны аппарат = олон үйлдэлт сандал /$2.000-ын үнэтэй массаж/
-бугуйн цаг + mp3 = mp3 бүхий бугуйн цаг
-LCD TV + хөргөгч = TV-тэй хөргөгч
-радио + гар чийдэн = радиотой гар чийдэн /батерей нь 2 дахин хурдан дуусна/
-радио + талх шарагч = радиотой талх шарагч
-камер + принтер = принтертэй камер
-дэлгэц + тэлээ = дэлгэцтэй тэлээ /тэлээний арал дээрх дэлгэцийг хэн үзэх вэ?/
-нарны шил + mp3 = mp3 бүхий нарны шил /европ шиг байнга бүрхэг байдаг орнуудад хэрэглээнд нийцэх бүтээгдэхүүн мөн үү?/
-coca cola + coffee = coca cola blak
-hamburger + hotel = hamburger hotel /хэн макдональдсын логотой орон дээр унтах вэ?/
-хумсны хутга + вино онгойлгогч + лааз онгойлгогч + хутга + хумсны хуурай = victorinox хутга /энэ олон хэрэгслийг ашигладаг хүн байдаг уу?/
Victorinox өөрийнхөө супер хутгыг саяхан хийсэн байна. Энэхүү хутга нь 85 хэрэгсэлтэй бөгөөд $1.200-ын үнэтэй. /6 ширхэг iPhone гар утастай ижил үнэтэй/
Эдгээр бүтээгдэхүүнүүд үнэхээр хүний хэрэглээг хялбарчилж чадаж байна уу?
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглахад тохиромжтой юу?
Гэвч доорх бүтээгдэхүүнүүд хүний хэрэглээг үнэхээр хялбарчилж чадсан байна.
-ангижруулагчтай шампунь /2 тусдаа бүтээгдэхүүнээр үсээ угаах цагийг тань хэмнэнэ/
-бензин түгээгүүр дэх дэлгүүр /ажлаасаа гэртээ харих замдаа машинаа бензинээр цэнэглэх зуураа хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулах боломжийг олгоно/
-камертай гар утас /нөхрүүд супермаркетаас эхнэрийнхээ тусламжтайгаар сонголт хийх боломжийг олгоно/