Monday, September 13, 2010

Crazy-marketing дахин ажиллаж эхэллээ

Юуны өмнө маш удаан хугацаанд блогоо хөтлөлгүй унтуулсанд эрхэм блогеррууд, уншигчдаасаа уучлал хүсье. Блогтоо шинэ бичлэг нэмэлгүй бараг бүтэн жил болжээ. Гэхдээ миний бие энэ хооронд гараа хумхиад зүгээр суусангүй. Ямар учир шалтгааны улмаас блогоо унтаа байдалд оруулсныгаа одоо тайлбарлая.

Та бүхэн хавраас хойш Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд “Могул” гэсэн мессэжийг янз бүрийн мэдээллийн сувгуудаас олонтаа олж сонссон байх. Миний бие маркетер хэмээх мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш хийсэн анхны томоохон ажил маань Могул брэнд байлаа.

Юуны өмнө дөнгөж их сургуулиа төгсөж ирээд ажиллаж байсан надад Брэндийг анхлан зах зээлд байршуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг итгэл хүлээлгэн даалгасан Маркетингийн албаны хамт олондоо баярласан талархаснаа илэрхийлье. Түүнчлэн 2 жилийн турш олон зуун туршилт судалгааг хийсний үр дүнд Могул брэндийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэхэд бэлэн болгосон компьютерийн үйлдвэрийн инженерүүддээ баяр хүргэе. За тэгээд Монголын анхны брэнд компьютерийг үйлдвэрлэхэд зүрх сэтгэлээ зориулан ажилласан нийт М-Си-Эс Электрониксийн ажиллагсаддаа баяр хүргэе.

Миний бие 2009 оны 1-р сард их сургуулиа төгсөхөөр бэлтгэн дипломын ажлаа “Launching a new brand сэдвээр бичиж байхдаа цаасан дээр бичсэн санаанууд маань бодит амьдралд биелэх юм гэж бодоо ч үгүй байсан. Харин өнөөдөр Могул брэнд маань зах зээлд амжилттай байршиж, өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан байна. Өнгөрсөн хугацаанд бидний хийж гүйцэтгэсэн ажлуудад алдаа, онооны аль алин нь байсан нь тодорхой. Чухам аль нь зөв, аль нь буруу байсныг эрхэм маркетерүүд болон хэрэглэгч та бүхэн шүүн тунгаах байх.

Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ажлыг хийж амжуулсан ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хүрэлцээгүйгээс олон олон ажлууд хийгдээгүй үлдсэн байна. Ирэх 2011 онд брэндээ үргэлжлүүлэн хөгжүүлж, хийж амжаагүй олон олон ажлуудаа амжилттайгаар хэрэгжүүлэхээ та бүхэнд амлаж байна. Цаашид ч маркетингийн олон шинэ талбарт хүч үзэж монголын маркетингд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

5 comments:

  1. Юуны өмнө ажлын амжилт хүсье. Дэлхийд гэсэн тодотголтой брэнд бүтээгдэхүүнийг зах зээл дээр push хийхэд ажиглагдсан, бусаддаа сургамж болох зүйлсийг хуваалцаарай.

    ReplyDelete
  2. Чиний загварт байна уу юунд байна? Блог чинь нэг л биш ажиллаад байх шиг байна шүү. Диплом чинь ажил болж байгаад би ч бас баяртай байна. Гол нь энэ их ажлынхаа алдаа оноог бусадтайгаа хуваалцвал их хэрэгтэй байх тиймээ?

    ReplyDelete
  3. Аа тийм. Могулын лого нь жаахан тиймхэн болсон санагддаг.

    ReplyDelete
  4. Za 10.000-ee ch inged neg helehere BOOM hiideg zalu bgam da, 10.000-gee herhen BOOM hiihiig harad suuh l uldle de,,,

    Good Luck 10.000

    {p.s Tumee=10.000} :)

    ReplyDelete
  5. sain bnuu uu. Nadad uuriin diplomiin ajilaa ilgeej bolohson bolov uu? Bi MUIS iin OU hariltsaanii surguulid surdag. Gehde huviaraa marketing mash ih sonirhdog ym l daa. Tanii hiisen diplomiin ajliig unshij, taniltsaj uurtuu medleg huraan avah minii huvid uneheer saihan zuil baitugai ner turiin hereg bh bno gj bodoj bn.
    minii e-mail hayg: tobd3003@yahoo.com
    tanid naidlaa.

    ReplyDelete