Брэндийн өргөжилт яг л хар тамхитай адил. Бид бүхний мэддэгчлэн хар тамхи богино хугацаанд хүнийг баяр баясалтай, сэтгэл хангалуун болгодог ч урт удаан хугацаанд хортой уршгийг дагуулж үхэлд хүргэдэг.
Та анх удаа хар тамхийг хүртэхэд яг л диваажинд очсон юм шиг гайхамшигт мэдрэмжийг амтлах болно. Харин энэ явдал олон дахин давтагдахад таны амьдралыг үгүй хийж байгааг та мэдэх болно.
Брэндийн өргөжилт үүнтэй яг ижил замаар явагддаг. Эхэндээ таньд гайхамшигт мэдрэмжийг төрүүлнэ. Гэвч удалгүй та донтож, хэзээ ч зогсоох аргагүй болно. Эцэст нь таны брэнд зах зээлд эзлэх хувь, мөн чанар, хоногшилтоо алдах болно. Зарим брэндэд энэ үйл явц маш түргэн өрнөдөг, харин заримд нь нэлээд хэдэн жилийн турш өрнөж нэг л мэдэхэд та өөрөө өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн сул дорой брэндтэй болдог.
Яагаад хүмүүс брэндийн өргөжилтийн хор уршгийг хайхардаггүй вэ? Яагаад гэвэл брэндийн өргөжилтийг хэвлэл мэдээллийнхэн магтан дуулдаг. Яг л кинон дээрээс хар тамхи татахыг хараад сайхан юм байна гэж бодогддог шиг. Брэндийн өргөжилтийг компаниуд хийх дуртай байдгийн бас нэг шалтгаан нь богино хугацааны өсөлт, шинэ зах зээлийг эзэлнэ гэсэн бодол юм. Брэндийн өргөжилт нь богино хугацаанд борлуулалтыг огцом өсгөдөг боловч урт хугацаанд зах зээлд эзлэх хувийг тань улам багасгадаг.
Хамгийн ойрын жишээ бол хоол хүнс үйлдвэрлэгчид юм. Эдгээр корпорациудын дотоод шагнал урамшууллын систем нь брэндийн өргөжилтийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн байдаг. Том компаниуд брэндээ зах зээлд гаргаснаас хойш ойролцоогоор 16 сарын дараа өргөжилтөө хийж эхэлдэг байна. Яагаад гэвэл тэд шинэ брэндийг зах зээлд гаргахын оронд хуучин, олонд танигдсан нэрээ ашиглан брэндийн өргөжилт хийх нь илүү хялбар, илүү зардал багатай гэж боддог. Гэвч бодит байдал үүнээс тэс ондоо байдаг.
Өнөөдөр алдартай брэндүүд жижиг компаниудаар бүтээгдэн, харин том компаниуд түүнийг нь худалдан авч байна. Та гэрийнхээ ойролцоо байдаг супермаркетаар шагайгаад үзээрэй. Бараг бүх өргөн хэрэглээний бараанууд эмх замбараагүй брэндийн өргөжилт хийснийг олж мэдэх болно. Брэнд бүр толгой эргэмээр олон сонголт, олон амттай болсон байна.
Боргио пиво хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд Боргио gold /герман шар айрганд дурлагсдыг татахын тулд/, Боргио ligth /зөөлөн шар айраг уудаг эмэгтэйчүүдийг татахын тулд/ нэрээр брэндийн өргөжилтийг хийснийг санаж байгаа байх. Гэвч өнөөдөр эмэгтэйчүүд Cass, Hite-аа, орлого өндөртэй хэрэглэгчид Carlsberg, Heineken-аа хэрэглэсээр л байна. Харин Боргио light, Боргио gold-ийг Боргиогийн хэрэглэгчид л хэрэглэж байна.

Minii bodloor Borgio enehuu brandiin urgujiltiig hiisneer JINHENE PIVOCHDIIN SHAR AIRAG gedeg honogshiltoo evdsen.
ReplyDeleteойрын үед уншаагүй догь мэдээлэлтэй блог байна шүү.
ReplyDeleteСанал нийлж байна. брендийн өргөжилт урт хугацааны зах зээлд эзлэх хувийг багасгадаг. манай компаниуд урт хугацааны төлөвлөгөө ихэнхдээ гаргадаггүй юм шиг санагддаг. энэ хэр үнэн бол??
миний ажиллаж байсан газарт богино хугацааны амь тариа маягаар брендийн өргөжилтийг их хэрэглэдэг. эдийн засгийн байдлаас болж байгаа байж ч магадгүй л юм.