Budweiser-ийн үйлдвэрлэдэг шар айрагнууд сүүлийн жилүүдэд Miller-ийн бага градустай шар айргийн дайралтад өртсөөр байна. Мөн компаний зүгээс Budweiser World Select, Budweiser American Ale and Budweiser Select гэх мэт утга учир муутай зар сурталчилгаа явуулж бодлогогүй брэндийн өргөжилтийг хийсний үр дүнд өнөөдрийг хүртэл зах зээлд эзлэх хувиа алдсаар байна.
Харин саяхан Budweiser энэхүү нөхцөл байдлаасаа ангижрах арга замыг олсон байна. Яаж? Бусад амжилттай брэндүүдийн адил нэг үг, нэг сегментэд төвлөрч эхэлсэн байна. Өнөөдөр Budweiser-ийн сул дорой болсон брэндүүдийн дундаас шар айргийн хаан хэмээн хэлэгдэх хамгийн өндөр магадлалтай брэнд бол Bud Light болоод байна. Олон жилийн турш идэвхитэй зар сурталчилгаа цацаж өрсөлдөгчдийнхөө дайралтаас хамгаалж чадсаны хүчинд Bud Light өнөөдөр Budweiser-ийн хамгийн хүчтэй брэнд болж чадсан байна. Bud Ligth бол зөөлрүүлэн шингэлсэн сул амттай шар айраг юм. Гэвч энэ шинж чанар нь хэрэглэгчдэд эршүүд бус сэтгэгдлийг төрүүлж /ихэнхи шар айрагчид бол эрчүүд/, шар айрагны хаан хэмээх цолыг хүртэхэд нь олон жилийн турш саад болдог байлаа.
Гэвч Bud Light олон жил зөв стратегиар ажиллах гэж мунгисны үр дүнд шинэ, амжилтад хүргэх стратегийг олсон байна. Сайн стратегиуд өөрийн сул талыг давуу тал болгон ашиглаж чадсан түүх маркетингийн практикт цөөнгүй тохиолдолддог. Жишээ нь: Avis автомашин түрээсийн зах зээлд тэргүүлэгч биш ч гэсэн “Avis бол №2 автомашин түрээслэгч. Яагаад биднээс та автомашин түрээсэлж болохгүй гэж? Бид илүү их хичээнэ” хэмээн хэлснээрээ өөрийн хоёрдугаар зэргийн байр сууриа давуу тал болгон ашиглаж чадсан.
Budlight шар айраг ч гэсэн зөв стратеги баримтлан, зөв үгийг сонгосноор өөрийн сул талыг давуу тал болгож чадсан байна.
Budlight DRINKABILITY хэмээх шинэ уриа үгийг эзэмшсэнээр өөрийн сул амт хэмээх сул талыг давуу тал болгож чадсан. Ингэхэд Drinkability хэмээх үг ямар утгыг илэрхийлж байна. Энэ бол та Budlight-ийг “бүхэл шөнийн турш ууж чадна” гэсэн үг. Та бүхний дээрх сурталчилгааны хуудаснаас харж байгаачлан Budlight энэ шинэ уриагаараа 21-35 насны шар айргийг ганц нэг лаазаар шимж биш харин их хэмжээгээр залгиж уудаг залуучуудад ханджээ.
Үр дүнтэй брэндингийн гол нууц бол түүний хүнд бүхэнд ханддаггүйд оршдог. Budlight энэ шинэ стратегийг хэрэгжүүлснээр Heineken гэх мэт импортын өндөр үнэтэй, импортын шар айраг шимэгчдийн зах зээлийг алдаж байна. Гэвч ийнхүү зарим зах зээлээ алдсаны эцэст budlight нэг зах зээл дээр төвлөрсөн, хүчирхэг брэнд болж байна. Энэ бүхний эцэст Budlight мартагдашгүй, үр дүнтэй зар сурталчилгаагаар өөрийн зах зээлээ хамгаалах чадвартай болж байна.
No comments:
Post a Comment