Tuesday, August 11, 2009

Шийдлийн худалдааг маркетингтай хослуулах уу???

Сүүлийн гурван сарын хугацаанд өөрийн биеэр үзэж мэдэрсэн бизнест хандах гурван тэс өөр хандлагын тухай би ярьж өгье. Нэгдүгээрх нь, миний ажилладаг худалдааны төвд бараа нийлүүлж хамтран ажилладаг нэгэн томоохон харилцагч компанитай холбоотой юм. Бидэнтэй харьцдаг тэдний компаний ажилтан мэргэжлийн түвшинд маш сайн бэлтгэгдсэн, өөрийн бараа бүтээгдэхүүний бүх онцлог шинж чанарыг сайн мэддэг хүн байлаа. Тэрээр бүтээгдэхүүнүүдийнхээ тухай удаан ярьж, тэдний компани маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэмээн надад итгүүлэхийг хичээж байсан юм. Тэдний компани маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан учраас мэдээж түүний зөв байсан. Гэхдээ бидний хамтран ажилладаг бусад нийлүүлэгчид ч бас л адилхан байв. Манайд шаардлагатай бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж чадах компаниудын нэг гэдгээ тэр анхаарал татах гол нөхцөл байдлаа болгож байв. Энэ нь ч сайн зүйл боловч бусад нийлүүлэгчид ч мөн адил бидэнд шаардлагатай бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж чадах байснаас гадна, зарим компаний ачаа тээвэр, хүргэлт бусад нэмэлт үйлчилгээ нь тэднийхээс илүү сайн байсан учир уг үндэслэл нь миний хувьд тийм ч олзуурхмаар зүйл биш байлаа. Хэрвээ олон арван төрлийн нийтийн зориулалтын бүтээгдэхүүн нийлүүлэгч ганцхан компанитай хамтарвал "ямар ашигтай байх вэ" гэсэн асуулт гарч ирж байсан юм.
Хоёрдугаарх нь, гэр ахуйн бараа нийлүүлэх санал тавьж буй нэгэн компаний төлөөлөгч түүнээс тэс өөр хүн байв. /Бид худалдааны төвдөө маш олон төрлийн гэр ахуйн бараа худалддаг юм/. Уг төлөөлөгч үйлдвэрлэл худалдааны маш сайн мэргэжилтэн байсан бөгөөд тэдний компани нь шинэ үнэт зүйлсийг нэмэгдүүлэх программыг одоо хэрхэн хэрэглэж байгаа тухай мөн өөрсдийн бүтээгдэхүүнийхээ тухай их л бахархалтайгаар ярьсан юм. Энэ бүхэн нь мэдээж сайн хэрэг байсан боловч манай компанид хамааралгүй зүйл байв. Би ч түүнд эелдэгээр татгалзсан хариу өгөөд салсан юм.
Гуравдах нь, Нэгэн томоохон компаний худалдааны ажилтан бөгөөд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн жинхэнэ супервайзер байлаа. Тэр надтай уулзах цаг захиалж уулзалт хийсэн юм. Тэрээр бүхэл бүтэн хоёр цагийн турш надтай ярилцсан бөгөөд энэ хоёр цагийн хугацаанд тэр өөрийн компаний нийлүүлдэг, нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүний талаар ганц ч үг цухуйлгасангүй. Харин манай компанийг сонирхож, чухам бидэнд хэрэгтэй байгаа зүйлсийн талаар дэлгэрэнгүй асууж тодруулж, бичиж тэмдэглэн авч байлаа. Тэрбээр: "Өдөр тутмын ажлынхаа тухай, худалдааныхаа байгууллагын нарийн процессыг хэрвээ нууц биш бол та надад танилцуулахгүй юу??? " гэж яриагаа эхэлж төгсгөлд нь "надаар дамжуулан манай компани танайхыг маш сайн ойлголоо..." гэж хэлээд явсан юм. Сарын дараа өнөөх супервайзер маань над дээр зөвхөн манай компанид зориулагдан бичсэн 50хуудас бизнес саналын төлөвлөгөөтэй ирсэн юм. Энэхүү төлөвлөгөөний гол агуулга нь манайд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг, хаа ч байхгүй уян хатан худалдааны нөхцөлтэйгээр нийлүүлэхийг санал болгосон байсан юм. Мэдээж тэд зах зээлийнх нь судалгаа, эрэлт хэрэгцээ, хамгийн чухал нэг зүйл болох манай компаний баримталдаг маркетинг худалдааны бодлогод яв цав тохируулсан байсан учир бид тэрхүү компанитай хамтран ажиллах гэрээг гурван хоногийн дараа л байгуулсан. Дээрх компаний энэхүү худалдаа, гэрээний бодлого нь маркетингийн хувьд хэрэглэгчдэд хандах хандлагатай төстэй бөгөөд өнөөгийн бизнесийн нөхцөл дэх томоохон компаниудын хувь хэрэглэгчидтэй харьцах арга хэрэгсэл биш бөгөөд харин зах зээлээ байгууллага хэрэглэгч, хувь хэрэглэгч гэж сегментлэдэг газрын хувьд байгууллага хэрэглэгчиддээ санал болгож байгаа борлуулалтын хосгүй саналыг зөвхөн тухайн байгууллагад зориулан боловсруулах бас нэгэн арга хэрэгсэл болох боломжтой юм.

4 comments:

  1. Ganhuyag hna ajilladah yum bee? Ih sonirholtoi 2 yum bichsen bn aa.. sanal soliltsmoor bn aa

    ReplyDelete
  2. mash heregtei niitlel bn. Yag ene handlaga Mongolin maani biznesiin orchind dutagdaltai bgaa bilee. bayrlalaa huu. sain vils bvhen delgereh boltugai......

    ReplyDelete
  3. hi bolomjiin niitlel bna Amgaagiin heldegeer ene baidal l manaid dutagdad bgaa shuu tuhai companyd l zoriulsan biznes marketingiin hosgui sanal gd zuiliig sanal bolgoh ni haahaanaa ashigtai shuu dee

    ReplyDelete
  4. Amgaadaa bayrlalaa...Minii hugshin ni ch bas olon hariltsagchidtai haritsdag yum chini tsaaduuldaa iim shaardlaga yagad tawij bolohgui gj te kkk...

    ReplyDelete