Saturday, July 25, 2009

"Баярын бялуу" загвараар зах зээл болон брэндээ хамгаалах нь

Том ч бай жижиг ч бай зах зээлд өөрийн гэсэн хувь хэмжээг эзлэн буй компаний хувьд анхаарах нэг л асуудал байдаг нь зах зээлээ хамгаалах байдаг. Швейцарийн алдард цаг үйлдвэрлэгч SMH corporation буюу биднийхээр SWATCH компаний маркетингийн ерөнхий бодлогыг өөрийнх нь нэрлэснээр "баярын бялуу" буюу үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ пирамид байгуулах бүтцийн зарчимд үндэслэн боловсруулсан байна. Энэ загвар нь 1920-иод оны үед GM "General Motors" компаний Альфред Слоуны боловсруулсан бүтээгдэхүүний пирамидтай адилхан юм. Янз бүрийн орлоготой маш олон тооны хэрэглэгчдийг өөртөө татахын тулд GM компани нь доод түвшиндээ "Chevrolt", дээд түвшиндээ "Cadillac" бүхий брэндийн шатлалыг бий болгосон билээ.
Харин SMH компани баярын бялуугаа гурван үндсэн давхаргатай байгуулсан байна. 100 швейцар франкас /1.072CHF=1USD/ илүүгүй үнэ бүхий нийлүүлдэг бага орлоготой хэрэглэгчдэд зориулсан зах зээлийн сегмент; дундаж орлоготой хэрэглэгчдэд зориулсан 1000 хүртэлх швейцар франкын үнэтэй цаг бүхий зах зээлийн сегмент; нийгмийн элит хэсэгт зориулсан 1сая швейцар франк, түүнээс дээш үнэ бүхий цагнуудтай зах зээлийн сегмент; эдгээр юм. SMH өөрөөр хэлбэл зах зээлд нийлүүлж байгаа загваруудын үнүүдийн хооронд зай завсар байх ёсгүй гэж үздэг байна. Пирамидын оргилд байрлах ашгийн бүсээ хамгаалахыг оролдох үед үнийн янз бүрийн хэсэгт байх "цоорхой" болгон нь компаний хувьд эмзэг газар нь байх болно. Үүний тод жишээ болгон, "General Motors" компанитай холбоотой түүхийг санацгаая. Жараад оны сүүлчээр GM нь "Cadillac" загвараас ангилал доогуур "Chevrolet" загвараас ангилал дээгүүр загвар бий болгоогүй учраас, эдгээр сул орон зайг Герман болон Японы машин үйлдвэрлэгчид эзэлж, маш хямд ба маш үнэтэй загвагуудыг Америкийн зах зээлд нийлүүлснээр тэнд өөрийн байр суурийг баттай эзэлж чадсан байна. Ийм маягийн алдаа гарахаас сэргийлэхийн тулд SMH "Swatch"-ийг бий болгосон ажээ. Энэ загвар нь их бус орлоготой хэрэглэгчдийн зах зээлд нийлүүлэгдсэн боловч, мөн л ашигтай ажилласан байна. Үүний дараагаар SMH пирамидиын дээд хэсэг дэх өөрийн байрлалыг хамгаалан, өргөтгөхдөө нэмэлт нийлүүлэлт /1992 онд Blancpain/ ба лицензчлэлийг /1997 онд Calvin Klein загварын лицензийг авсан/ ашиглажээ Дээрх маркетингийн бодлого амжилттай хэрэгжиж байгаад 4-н учир шалтгаан байгаа ажээ. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэгч бүхий их хэмжээгээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн /цаг, машин/ бүрийг жил болгон 5000 орчим хүн анзаарч анхаардаг учраас, зах зээлийн доод давхарга нь маш чухал юм. Нэгдүгээрт: хэрвээ та цаг зүүдэг бол, нэг жилийн хугацаанд түүнийг ухамсартайгаар, эсвэл өөрөө анзааралгүйгээр түүнийг 5000 хүн харах болно. Эдгээр 5000 хүнээс наад зах нь 50 нь энэ маш сайн цаг байна хэмээн бодоод адилхан цагийг худалдан авахыг хүсэх болно. Тийм учраас таны үйлдвэрлэсэн цагийг зүүж байгаа хэрэглэгч болгон таныг сурталчлагч гэсэн үг юм. Ийм учраас олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш чухал.
Хоёрдугаарт, ихэнх залуучууд машин эсвэл цаг сонгохдоо мөнгө багатайн улмаас, эхлээд хямдыг нь худалдаж авдаг. Гэвч тэд бүх насаараа мөнгө багатай байхгүй шүү дээ. Хэрвээ тэд эхнээсээ сайн чанарын загвар авсан бол, яваандаа уг брэндэд дасаж эхэлдэг. Тэд нас ахиж, илүү мөнгө төлөх чадвар бүхий болохдоо ихэвчлэн нөгөө л брэндийг сонгож , цаг эсвэл машин худалдан авахдаа илүү үнэтэйг нь авдаг.
Гуравдугаарт, Хэрвээ танай үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэдэг бол өргөн хэрэглээний үйлдвэрлэлтэй холбоотой бүх үзүүлэлтийг нь сайжруулж болно.
Дөрөвдүгээрт, хамгийн хямд үнэ бүхий бүтээгдэхүүнтэй зах зээлийн сегменттэй ажилласнаар та өрсөлдөгчдийнхөө дээшээ гарах замыг хааж, хамгийн их ашиг төвлөрсөн дээд хэсгийг хамгаалж чаддагт оршиж байгаа юм.
Дээрх бүгдээс үзэхэд брэндийг өргөн хүрээтэй ашиглах явдал нь өрсөлдөгчөөс компаниа хамгаалах үр ашигтай нэг хэлбэр болоод байна. Брэнд нь бүтээгдэхүүний ялгарал ба авах урамшуулалд нөлөөлөхийн зэрэгцээ бизнесийн загварын нэг чухал параметр нь болдог. Мөн өрсөлдөгчийн бүтээгдэхүүнээс ялгаран, зохих байр сууриа эзлэх боломжийг тухайн бүтээгдэхүүнд олгодог маш сайн арга болж чаддаг хэдий ч аливаа тохиолдолд ямар ч хүчтэй брэндийг маш шаргуу сурталчлан, таниулж, үйл ажиллагааны байдалд нь цаг ямагт дэмжих зайлгүй шаардлагатай байдаг.

6 comments:

  1. hi
    nadad heregtei yum bsan bn sh d
    hicheel deer brendiin tuhai uzeed
    tuhain ued chinii blog ruuu ordog bj

    nzaa daatgaliin talaar shine medee hiigeerei hehe

    ReplyDelete
  2. goyo yum bnaa daraa tuhtai uznee....

    ReplyDelete
  3. MEDEHED ILUUDEHGUI L YUM BNA GOOD LUCK ULAM IH GOYO MEDEELEL TAVIARAI

    ReplyDelete
  4. yamar dajgui yum be! Good luck! ulam olon medeelel hiigeerei.Ih heregtei medeeleluud bna shuu

    ReplyDelete
  5. sanaa avmaar l yum bna

    ReplyDelete
  6. Сайн байна уу залуусаа,

    Найз нь энд бичигдээд байгаа зүйлсийн талаар бодож яваад "Ашгийн Бүс" ХХК-г байгуулаад тамга, гэрчилгээгээ өнөөдөр гардаж авлаа. Та бүгдтэй хамтран ажиллах саналууд нээлттэй шүү! ;-)

    Амжилт хүсье

    ReplyDelete