Tuesday, September 8, 2009

Илүү сайныг хийх үү? Эсвэл тэс өөрийг хийх үү?


Өнөөдөр видео тоглоомын зах зээл дээрх хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр Nintendo компаний үйлдвэрлэж буй Wii game console зүй ёсоор нэрлэгдэж байна.

Яагаад урьд нь төдийлөн нэр нь дурьдагддаггүй байсан, бас багахан хэмжээний зах зээлийг эзэмшдэг Nintendo компани гэж? Нөгөөх видео тоглоомын аварга үйлдвэрлэгчид Sony-ийн Playstaion3, Microsoft-ийн Xbox360 видео тоглоомууд хайччихваа?

Тиймээ энэ бол үнэн. Өнөөдөр видео тоглоомын зах зээлийн тулалдаанд Wii ээлж дараалсан ялалтуудыг байгуулсаар байна. Nintendo чухам яаж ийм амжилтад хүрэв? Ингээд бүгдээрээ видео тоглоом үйлдвэрлэгчдийн өнгөрсөн онд хийсэн нийт борлуулалтын хэмжээг харцгаая.

Nintendo - $4,3 тэрбум

Microsoft - $44,3 тэрбум /Nintendo-оос 10 дахин их/

Sony - $63,5 тэрбум /Nintendo-оос 15 дахин их/

Уг нь борлуулалтын орлогоос харахад видео тоглоомын зах зээлийн тулалдаанд Sony ялалт байгуулж, Nintendo ялагдал хүлээсэн байна. Гэвч зах зээлийн тулалдаанд ялалт байгуулсан эсэхийг шалгадаг бас нэг үзүүлэлт байдаг. Энэ бол мэдээж компаний ашиг юм. Ингээд борлуулалтын орлогоор ялагч, ялагдагч 2-ын өнгөрсөн онд хэдэн хувийн ашигтай ажилласныг харцгаая.

Sony 1.7%

Nintendo14,6% /Sony-оос 8,6 дахин их ашигтай ажилласан байна/

Ингээд тодорхой боллоо. Компаний гол зорилго бол ROI-ийг хамгийн өндөр түвшинд байлгах гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Nintendo ялагч болох нь маргах шаардлагагүй нотлогдож байна.

Эндээс урган гарч буй нэг асуулт бол Nintendo бусад өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад жижиг компани мөртлөө яаж ийм амжилтад хүрэв ээ? “

Өнөөдөр аливаа зүйлийг хийх 2 том хандлага дэлхий дахинд дэлгэрээд байна.

1-р хандлага: Илүү сайныг хийх

2-р хандлага: Тэс өөрийг хийх

Nintendo видео тоглоомыг өрсөлдөгчдөөсөө тэс өөрөөр хийж чадсанаар шинэ нэр төрөлд анхдагч болж видео тоглоомын зах зээлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн хэмээх нэр алдрыг хүртсэн байна. Харин өрсөлдөгчид нь өмнөх загваруудаа илүү сайжруулж, илүү том, илүү хурдан, илүү график дүрслэлтэй, илүү үнэтэй, ер нь бүхий л талаараа илүү сайжруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож байна. Жишээ нь Sony компани Playstation2 загвараа сайжруулж Playstation3 загвартаа BlueRay технологийг нэвтрүүлсэн. Одоо Wii болон Playstation3, Xbox 360 видео тоглоомуудын ялгааг харцгаая.

Playstation3, Xbox360 : Үнэтэй, хурдан, нарийн төвөгтэй

Wii : Хямдхан, удаан, хялбархан

Nintendo компани Wii game console-ийнхоо бүхий л зүйлсийг өрсөлдөгчдөөс нь тэс өөрөөр хийсэн байна. Wii-ийн хийж чадсан хамгийн том ялгаа бол график болон удирдлагын системийг тэс өөрөөр хийсэн явдал юм. Хүн тоглоом тоглохын тулд яагаад заавал сандал дээр суугаад удирдлагын товчлууруудыг дарах ёстой гэж? Хүн яагаад тоглоомоо өөрийн биеийн хөдөлгөөнөөр удирдаж болохгүй гэж? Энэ бол Wii амжилтад хүргэсэн гол ялгаа юм.

Тэс өөрөөр хийснээр амжилтад хүрч болдгийг олон жишээн дээр тайлбарлаж болно. Chrysler компани 300C хэмээх өрсөлдөгч автомашинуудынхаа дутагдалтай талуудыг үгүй хийж бүхий л талаар нь сайжруулсан тансаг ангиллын суудлын автомашиныг худалдаанд гаргасан боловч өнөөдөр энэ автомашин өөрийн нэр төрөлд зах зээлийн дөнгөж 10%-ийг эзэлж байна. Харин Chrysler-ийн үйлдвэрлэдэг автомашинуудаас зөвхөн ганц автомашин өөрийн нэр төрөлд зах зээлийн 50%-ийг эзэлдэг. Chrysler яаж энэ амжилтад хүрэв? Chrysler өрсөлдөгчдөөсөө өөр сэтгэж minivan хэмээх тэс өөр, шинэ ангиллын автомашин үйлдвэрлэсний хүчинд өнөөдөр minivan-ны зах зээлийн 50%-ийг дангаар эзэлж байна.

Apple компаний хувьд iMac, iPod гэх мэт олон бүтээгдэхүүн дээр жишээ татаж болно. Apple компаний үйлдвэрлэн гаргаж буй iPhone гар утас smartphone-ний зах зээлд цоо шинэ тэсрэлтийг хийснийг бид сайн бид билээ.

Бусад smartphone-ууд: Олон жижиг хуванцар товчлууртай, дотоод санах ой бага хэмжээтэй, ажиллагаа удаантай, ашиглахад төвөгтэй

iPhone: Multi touch дэлгэцтэй товчлуургүй, их хэмжээний дотоод санах ойтой, хурдан ажиллагаатай, ашиглахад хялбар

iPhone ч мөн адил бүхий л зүйлсийг өрсөлдөгчдөөсөө тэс өөрөөр хийсэн байна. Apple магадгүй Blacberry, Nokia гэх мэт smartphone-ны зах зээлд ноёрхогчдыг хуулбарлаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн бол өнөөдрийн амжилтад хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй.

Өнгөрсөн онд дэлхийн томоохон гар утас үйлдвэрлэгчдийн хэдэн хувийн ашигтай ажилласныг харцгаая. /зургийг харна уу/

Дээрх судалгааны үр дүнгээс аливааг тэс өөрөөр хийх нь ямар амжилтад хүргэдгийг төвөггүйхэн харж болно.

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдгийг та бид мэдэх билээ. Асуултын хариуг заавал холоос хайх хэрэггүй. Жи-Мобайл корпораци саяхан Жи-10 хэмээх нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Энэхүү үйлчилгээ нь монголын үүрэн телефоны зах зээлд үйлчилгээг тэс өөрөөр хэрхэн бүтээж, амжилтад хүрч болдгийг харуулсан томоохон жишээ юм. Үүрэн телефоны бүхий л үйлчилгээнүүд хэрэглэгчдээсээ ярьсан хэмжээгээр нь төлбөрөө хураадаг. Харин Жи-10 үйлчилгээ үүнийг тэс өөрөөр хийж хэрэглэгчиддээ хязгааргүй ярих эрх чөлөөг олгосноороо хэдийгээр маш том эрсдэлийг өөртөө үүрсэн ч гэлээ өнөөдөр нэлээд амжилтад хүрээд байна. Жи-Мобайл компаний хэрэглэгчдийн тоо Жи-10 үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө 100,000 орчим байжээ. Харин өнөөдөр энэ тоо 200,000-д хүрээд байна. Хугацааны хувьд авч үзэх юм бол үйлчилгээг идэвхитэй сурталчлан хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн 3-р сараас өнөөдрийг хүртэл ердөө 6 сарын дотор Жи-Мобайл компани хэрэглэгчдийнхээ тоог 2 дахин нэмэгдүүлж чадсан байна. Өнөөдөр захын гар утасны лангууны борлуулагч хэрэглэгчдийн дунд хамгийн өндөр эрэлттэй байгаа гар утас бол CDMA 450Mhz буюу Жи-Мобайл компаний сүлжээнд ажилладаг гар утас гэдгийг нотолно.

Та шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх гэж байна уу? Тэгвэл бүгдээрээ Nintendo, Chrysler, Apple, Жи-Мобайл шиг сэтгэцгээе.

11 comments:

  1. G-mobile setgeegui ee... zugeer l tsaaduul chini tehnologiin dawuu talaa ashiglatsiin... Marketingiin bag ni heden alia salbadai bas heterhii formatnii setgedeg garuudaar duuren gedgiig chi ch uuruu medne de hugshuun... Busdaaraa niitlel chini COOL boljee>>>

    ReplyDelete
  2. Yagaad bomb tesleed bnaa>/?

    ReplyDelete
  3. Aldar huu mini bomb gj yu bile???

    ReplyDelete
  4. Niitlel l ni bomb yumu??? comment ni bomb yumu?? aldara

    ReplyDelete
  5. hi huyga chinii niitlel bish baisan yumu te? naiz ni chamaig l yum baih gj bodloo.. gehdee ene bichsen yum nice bolson bha... hugshin ni mergejliin hun bish bolohoor sain medehgui bga sh dee... Za tumennastad amjilt...

    ReplyDelete
  6. Ugaasaa l orchin vyiin marketingiin chig handlaga chini towlorol, bas yalgaral shuu dee. Tatsan jisheenvvd ni l gehees neeh svrtei shineleg yum bish l baina...

    ReplyDelete
  7. Yrtontsud:

    Bid buhnii medej bgaachlan orchin uyed marketingiin
    1.Differentation
    2.Low cost gesen 2hon turliin strategy bgaa. 2 dahi arga zam bol ugaasaa hetsuu zam uchraas companiud neg ih heregledeggui. Harin diilenh ni heregledeg Differentationii 2 turliin aliigeer ni yavbal iluu amjilttai bdag ve gedgiig l tailbarlaj bichsen bolno. Dashramd durdahad minii medehiin tuvluruh, teleh gej yaridag bolohoos tuvluruh, yalgarah gej yaridgiig medehgui yum bna!

    ReplyDelete
  8. I phone-iig chini borluulat muutai baigaa gsn medee garaad baisiishde.

    ReplyDelete
  9. niitlel chini sonirholtoi jisheetei, anhaaral tatahaar bichigdjee.
    harin ehnii comment bichsen hunii chadal chadvar 2 ni busdiin chineend hurehgui baij yah gej ingej daldaij baidag yum dee.

    ReplyDelete