Wednesday, September 30, 2009

Хэрэглэгчид хэрхэн өөрчлөгдөж байна вэ???

Хэдийгээр нийтлэгч миний ажлын туршлага, мэргэжлийнхээ чиглэлээр уншиж судласан зүйл бага боловч Монголын томоохон судалгааны компанид хэсэг хугацаанд ажиллах явцдаа олж авч маш сайн ойлгосон нэг зүйлийнхээ талаар уг нийтлэлийг уншиж буй тантай хуваалцмаар санагдлаа.
Менежментийн арга хэрэгслийн нөөцөн дэх таны хамгийн хүчтэй зэвсэг болохын нь хувьд энэ /Хэрэглэгчид хэрхэн өөрчлөгдөж байна вэ???/ асуултыг том үсгээр бичиж авах хэрэгтэй байх аа. Гэвч хэрэглэгчдийн хэрэгцээг хангах түвшинг судалдаг энгийн зах зээлийн судалгаа болон уламжлалт шинжилгээний ажлуудаас уг асуултанд та хариулт олохгүй.
Энгийн хэрэглэгч мэт гудамжинд гарч, мөрдөгч маягаар нарийн төвөгтэй үйл ажиллагааг хэрвээ та явуулж чадвал уг асуудлыг шийдэж болно. Энэ хэдийгээр тун энгийн логик хэдий ч ихэнх менежерүүд албан өрөөндөө ороод комьпютерийнхээ ард суухаараа энэ тухай мартаж орхидог. Судлаачид зах зээлийн ердийн судалгааг явуулахдаа маш түргэн ажиллаж, аль болох олон параметрүүдийг авахыг хичээдэг.
Гэвч гол төлөв эдгээрийн ихэнх нь хэрэглэгчидэд бараг хамаагүй бөгөөд тавьсан асуултанд хариулахад туслаж чаддагүй.
Компани нөхцөл байдлын талаар тойм дүгнэлт хийхийн тулд судлаачдын багийг тогтмол ажиллуулдаг бөгөөд бэлтгэл ажиллагааны явцад судлаачид хэрэглэгчдэд өмнө бэлдсэн хариултуудын хувилбар бүхий асуултуудыг тавьдаг. Үүний дараагаар хариултуудыг нэгтгэн, хэрэглэгчдийн эрхэмлэдэг зүйлсийн талаар хэд хэдэн "үнэн" дүр зургийг бий болгодог. Гэвч иймэрхүү шинжилгээ судалгааны явцад асуултуудыг буруу томъёолж, эсвэл судалгаа нь ерөнхийдөө өнгөц явагдсан байж болох талтай.
Хэрэглэгчдэд хандсан сэтгэхүйн хувьд энэ хангалтгүй юм.
Учир нь уг тохиолдолд асуудлыг судлаачийн биш, харин хэрэглэгчдийн нүдээр харах ёстой.Шинэ сэтгэлгээтэй судлаачид зах зээлийн судалгаа шинжилгээний уламжлалт тайлангуудыг уншихад бус, хэрэглэгчидтэй нүүр тулан харьцахад олон цагийг зарцуулдаг. Ийм харьцаа нь зузаан зузаан тайлангуудаас боловсрогдсон материалуудаас илүү шууд газар дээр нь явагддаг учраас хэрэглэгчдийн асуудлыг гүн гүнзгий ойлгоход тус дөхөм болдог .
Дээрх асуултын хариултанд тохирсон нэг хариулт мэдээж байхгүй гэдэгтэй та бүгд санал нийлэх биз...Харин уг асуултын тухай бүрт тохирсон хариулт нь урт хугацааны нарийн төлөвлөгдөж, нямбай боловсруулсан судалгааны үр дүн яав ч биш байдаг юм шүү...

5 comments:

  1. sain shuu hu uuriin bodoltoi bn gedeg bol hun burt baigaad baidag zuil bish. Amjilt husey naizdaa :)

    ReplyDelete
  2. Oo eemer zuil bichsen bna shuu!!! Unen zuil gej xelmeer bna. Bi ugiin exneesee l xereglegchiin sudalgaa gej ywagddag anketand itgedeggui bsan yum. Xarin tun udaxgui bi orchin ueiin xereglegchdiin tuxai niitlel bichnee.
    =)

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Аятайхан нийтлэл байна. Бяцхан ч гэсэн мэдүүштэй зүйл бичсэнд талархлаа. Одоо дараагийнхаа нийтлэлийг бичээд байгаарай. Тэгэхдээ энд нэг зүйлийг дутуу үлдээж хэрэглэгчидтэй ярилцаж судалгаа авахаас гадна хүний өөрийнх нь төсөөлөл уран сэтгэмжинд үндэслэсэн үр дүн ямарч судалгаанаас илүү үр дүнтэй байх боломжтой.

    ReplyDelete
  5. Хэрэгтэй мэдээлэл байна. Амжилт хүсье. http://thesixthdiscipline.blogspot.com/

    ReplyDelete