Автомашины Титаник хэмээн хочлогддог Edsel нь Форд мотор компанийг маш том алдагдалд оруулж байсан брэндүүдийн нэг юм. 1957.9 сар хүртэл автомашин үзүүлэнгийн танхимуудад тавигдаагүй байсан ч зар сурталчилгааг олон сарын өмнөөс “Edsel ирж байна” гэсэн уриатайгаар явуулж байлаа. Форд олон нийтийн анхаарлыг татахын тулд автомашин өөрөө зар сурталчилгаанд үзэгдэхгүй, Фордын худалдаачид үзүүлэнгийн танхимдаа автомашиныг тавих хүртэл уг тээврийн хэрэгслийг нууцалж байв. Фордын хүсч байсан шиг олон нийтийн анхаарлыг энэхүү шинэ автомашин нь маш их татаж байжээ.
Компани ганц ч удаа бүтээгдэхүүн нь сурталчилгаан дахь хэтрүүлэлийн нөхцөл байдалтай тохирч чадахгүй байх, хэрэглэгчдийн хүлээлтэнд нийцэхгүй байвал яах вэ гэдгийг тооцоолоогүй байна. Уг автомашиныг санаачилж байх үед зарим судалгаанууд аль хэдийн бүтэшгүй санаа гэдгийг нь нотолж байжээ. Жишээ нь автомашиныг зах зээлд нэвтрүүлэх маркетингийн судалгааны нэг зорилго нь шинэ машинд тохиромжтой нэрийг олох явдал байлаа. Судалгааны багуудыг Нью-Иорк, Чикаго, Мичиган руу илгээж, олон нийтээс шинэ автомашиныг хэрхэн нэрлэх талаарх санал бодлыг нь асуусан байна. Түүнчлэн компани тухайн үеийн алдарт яруу найрагч болох Мариан Муурыг шинэ автомашины нэрийг зохиолгохоор хөлслөн авчээ. Тэрээр дэгжин, шалмаг байдал, тэргүүний дүр төрх хийц загвар гэсэн утгыг илэрхийлсэн Mongoose Civique, Resilient Bullet, Utopian Turtletop and the Varsity Stroke зэрэг нэрнүүдийг санал болгожээ. Мөн судалгааны багууд ч маш олон нэрний саналуудыг хүлээж авсан байна. Энэ бүхний үр дүнд компани 10000 нэрнээс сонголт хийх хэрэгтэй болсон. Компаний захирал Эрнест Брийч 1956-11сард Фордын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар нэрийн шалгаруулалтыг хийсэн байна. Тэрээр хурал дээр Edsel гэж нэрлэх саналыг гаргажээ. Хэнри Фордын зээ хүү болох 2-р Хэнри Форд эцгийнх нь нэр байсан тул шууд л зөвшөөрсөн байна. Гэвч хүн бүр ижил үзэл бодолтой байгаагүй ажээ. ПР хариуцсан захирал С.Гэйл Варнок Edsel тохиромжтой нэр биш гэж үзэж байжээ. Шинэ автомашиныг Edsel гэж нэрлэх шийдвэр гарах үед Варнок “Бид 200,000 борлуулалтаа алдлаа” гэж хэлж байжээ.
Нэр бол Edsel-ийн хамгийн жижиг асуудал байжээ. Түүнчлэн загварын хувьд шинэ автомашин нэлээд асуудалтай байв. Edsel-ийн анхны зураг төсөл нь үнэхээр гайхалтай байсан байна. Автомашины анхны хувилбарыг харсан хүн ирээдүйн машины биелэл гэмээр мөрөөдлийн машин болсон байв. Гэвч энэ сүр жавхлантай загвар хэзээ ч үйлдвэрлэлд нэвтрээгүй. Форд энэ загварыг үйлдвэрлэхэд хэтэрхий өндөр зардалтай гэж үзсэн. Edsel-ийн ахлах загвар зохион бүтээгч Рой Браун автомашины загварыг удирдлагуудынхаа тушаалаар өөрчилсөн байна. Ийнхүү 1957 онд Edsel загвар анх бий болжээ. Хэдийгээр автомашины зарим сэтгүүлүүд автомашиныг онцгой харагддаг гэж байсан ч ихэнх нь тааламжгүй хандаж байв. Гэвч Форд хэвлэлүүдтэй сайн харилцаатай байсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ПиАр-ыг маш их хэмжээнд хийсэн байна. Time болон Life сэтгүүлд Edsel 10 гаруй жил загварыг нь зохион бүтээсэн автомашин хэмээн хэт дэгсдүүлэн бичсэн нийтлэлүүдийг гаргасан байна. Edsel-ийн сурталчилгааны брошур дээр Edsel бол урьд нь хэзээ ч байгаагүй автомашин хэмээн бичиж байлаа. Компани эхний жил 200,000 автоамшин үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байв. Энэ нь нийт зах зээлийн 5%-тай тэнцэж байв.
No comments:
Post a Comment