1559 онд Швейцарийн ботаникч Конрад Жеснэр Альпийн нуруугаар аялж яваад нэгэн өвөрмөц цэцгийг олохдоо хожим нь Нью-Иорк хотын нэрийг өөрчлөхөөр зүйл хийснээ ойлгоогүй байв. Энэхүү гоёмсог цэцэг нь Константинаполд /Турк/ орших төв азийн хөндийгөөс Европ руу импортлогдож байлаа. Улаан дэлбээтэй, анхилуун зөөлөн үнэртэй энэхүү цэцгийг Жеснэр tulipa turcarum буюу товчоор tulip /алтан зул/ гэж нэрлэжээ.
Удалгүй энэхүү ховор бөгөөд чамин цэцгийн талаарх цуу яриа европ даяар тархаж, Голландын гүнтэн алтан зул цэцгийг импортолж эхэлсэн бөгөөд дээд зиндааныхны бэлэг тэмдэг хэмээн баталж байлаа. Маш бага хэмжээгээр нийлүүлэлт хийгдэж, зөвхөн алдартай эсвэл баян хүмүүс худалдаж авдаг байсны үр дүнд цуу яриа тахал мэт тархаж алтан зул цэцгийн эрэлт асар их болсон байна.
Энэхүү эрэлтийг хангахын тулд Голландын худалдааны усан онгоцууд Туркээс алтан зул цэцгийн суулгацуудыг импортлон, орон нутгийн фермерүүд суулгацыг тариалж, хотын худалдаачид ургаж гүйцмэгц нь худалдаалж эхэлсэн байна. Гэвч хүн бүр алтанзул цэцгийг авахыг хүсч байсан тул нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй байлаа. Энэ нь эрэлтийг улам хөөрөгдөж байв. Голланд даяар мянга мянган хүмүүс энэхүү шидэт суулгацыг ургуулахын тулд ажлаа хаяж, байшин болон эзэмшил газраа зарж байжээ./Өнөөдөр монголчууд Америкт очиж харлахын тулд хийж байгаа үйлдэлтэй адил/ 1635 онд Голланд улс даяараа алтан зул цэцгийн халууралд автсан байна. Алтан зул цэцгийн үнэ дээд цэгтээ хүрч ганцхан суулгацын үнэ өнөөдрийн ханшаар 40,000$-тай тэнцүү буюу: 4 тн улаан буудай, 8 тн хөх тариа, 1 ширхэг ор, 4 үхэр, 8 гахай, 12 хонь, 4 тн шар айраг, 2 тн цөцгийн тос, 1000 паунд бяслаг болон 1 ширхэг мөнгөн аягатай тэнцэж байлаа.
Гэвч 1637 онд байдал тэс ондоогоор эргэж алтанзул цэцэг удахгүй үнэ цэнээ алдана гэсэн сөрөг цуу яриа тархаж эхэлсэн байна. Хэдхэн долоо хоногийн дараа энэхүү гэнэтийн цуу яриа гарсны улмаас алтанзул цэцгийн үнэ урьдынхаа үнийн 100-ний 1-тэй тэнцэх хэмжээнд очтлоо унажээ. Маш олон тооны хүмүүс маш их хэмжээний мөнгийг алтан зул цэцгийн бизнест оруулсан байснаас 1637 онд Голланд улс бараг дампуурлын байдалд орж хэдэн 10 жилийн турш улс орноо хамгаалж буй цэргүүдэд хөлсийг нь төлж чадахгүйд хүрчээ.
1664 онд энэ байдлыг нь ашиглаж хойт америкийн эргийн дагуу байрлах New Amsterdam хэмээх Голландын сууринг Англичууд ганц ч буун дуу гаргалгүйгээр эзлэн авч Английн эзэмшил газар хэмээн зарлажээ. Улмаар энэхүү сууринд New York хэмээх нэрийг өгсөн байна.
Ийнхүү Голланд даяар тархсан алтанзул цэцгийн талаарх цуу яриа яван явсаар New York хотыг алдах хүртэл эмгэнэлтэй үр дүнд хүргэсэн байна. Хэдийгээр энэхүү үйл явдал 300 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн хэдий ч өнөөдөр цуу яриа /аман маркетинг/ хамгийн хүчтэй маркетингийн арга хэрэгсэлд тооцогдсоор байна.
Сонирхолтой түүх байна. Мэдэж авлаа. Баярлалаа. Өө тийм Голланд өвчин гээд байдаг тэр нь энэ юм уу? эсвэл өөр зүйл юм болов уу?
ReplyDelete