Эхний үед нээлтийн өмнөх ПиАр-ын ачаар автомашины үзүүлэнгийн танхим сониучирхсан зочдоор дүүрэн байлаа. Автомашин худалдаанд гарсан эхний долоо хоногт 3 сая хүн Edsel-ийн үзүүлэнгийн танхимд ирсэн байв. Автомашин маш сайн тормозтой, урд хаалтаа автоматаар өргөдөг, хүчирхэг хөдөлгүүртэй зэрэг олон давуу талтай байв. Гэвч автомашин олон нийтийн хэтрүүлэлд автсан төсөөлөлд хүрч чадахгүй байв. Edsel эхний жил ердөө 64000 ширхэг борлогджээ. Форд 1959,1960 онуудад Edsel загварыг худалдаанд гаргасан ч борлуулалт нь огцом унасаар байсан байна. /44891, 2846/ 1959 оны 11сард форд хамгийн сүүлийн зар сурталчилгааг хэвлэн гаргажээ.
Юу буруу болов? Маркетингийн хөтөлбөр бол үүний гол хүчин зүйл юм. Форд нөхцөл байдлыг хэт дэвэргэсэн. Хэдхэн жилийн өмнө Thunderbird хэмээх автомашин нь маш их амжилт дагуулсан нь компанид өөрийсдийгөө ялагдашгүй хэмээн итгэхэд хүргэжээ. 1957-10-13-нд форд компани CBS телевизээр бүхэл бүтэн 1 цагийн Edsel шоуг нэвтрүүлсэн. Гэвч энэ бүх зар сурталчилгаа худалдан авалтыг хийлгэж чадахгүй байжээ. Учир нь хэрэглэгчид автомашиныг гадаад үзэмжний хувьд маш муу болсон гэж дүгнэж байв.
Хэтрүүлсэн сурталчилгаа, утгагүй нэр, муу гадаад үзэмжнээс гадна Edsel маш үнэтэй байв. Гэвч тухайн үед олон нийт жижигхэн, бензинд хэмнэлттэй машин руу хошуурцгааж байсан нь тэднээс боломжит хэрэглэгчдээс нь хөндийрүүүлэх шалтгаан болж байсан. Мөн Edsel машиныг Меркури загварын угсралтын дамжлагаар бүтээсэн нь зарим эд ангиуд нь ном ёсоороо таарахгүй байхад хүргэсэн. Мөн тухайн үед автомашины үйлдвэрлэлд хүндхэн нөхцөл байдал тулгараад байлаа. Ихэнх автомашинуудын борлуулалт 50% хүртэл буурч байсан бөгөөд тухайн үед борлуулалт нь өссөн цорын ганц загвар бол Фордын Thunderbird загвар байжээ. Edsel-ийн унасан хамгийн том шалтгаан бол зах зээлийн судалгаа шинжилгээнд маш бага анхаарал хандуулсанд байсан. Edsel корпорацийн өөртөө итгэх итгэл, зах зээлийн бодит байдлыг үл ойшоосон хамгийн том сургамж болдог.
Гэвч Форд хэдхэн жилийн дараа буюу 1964 онд Мустанг хэмээх загвараа худалдаанд гаргаж 500,000 ширхэгийг эхний жил худалдаалжэээ. Edsel болон Мустангийн гол ялгаа нь компани бүтээгдэхүүн төвт үзэл баримтлалаас хэрэглэгч төвт үзэл баримтлал руу шилжсэнд байлаа. Тухайн үед Фордын захирал байсан /хожим нь Chrysler-ийн захирал болсон/ Ли Якока Мустангийн талаар “Тухайн үед автомашин үйлдвэрлэх дараалал бол эхлээд автомашинаа үйлдвэрлээд дараа нь хэрэглэгчдэд түүнийгээ зарах гэж оролддог байлаа. Харин бид үүнийг эсрэг дарааллаар буюу шинэ бүтээгдэхүүнээр цангасан зах зээлд зориулж шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн” хэмээн ярьжээ. Үүний үр дүнд Мустанг өдөр ирэх тусам улам хүчирхэгжсээр өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдсээр байна.
За амжилт хүсье хө Түмэнд хэрэгтэй зүйл бүтээгээрэй
ReplyDeleteБаярлалаа. Цаашид олон хэрэгтэй мэдээллүүдийг оруулж байх болно.
ReplyDelete