Monday, March 16, 2009

WOMM /Word of mouth marketing/-ийн талаар товчхон


Word of mouthХэрэглэгчид бусдыгаа аман байдлаар үнэн зөв мэдээллээр хангах үйлдэл бөгөөд бараа эсвэл үйлчилгээний талаар мэдээлэл бүхий үзэл бодлын манлайлагчдаар удирддаг

Organic WOMХүмүүс бараа үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх үедээ аман мэдээллийг сайн дураар тархаах

Amplified WOMМаркетерууд аман мэдээллийг хүчтэй тархаахын тулд компанит ажил явуулах

Word of mouth marketingХүмүүс бараа эсвэл үйлчилгээний талаар ярих ямар нэгэн шалтгаант байгаа нөхцөлд online эсвэл offline хэлбэрээр явагддаг. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид тулгуурладаг.

Online Word of mouth marketingИнтернетээр дамжуулан хэрэглэгчид бараа эсвэл үйлчилгээний талаарх үзэл бодлоо хуваалцах. Хэдийгээр эзлэх хувь бага боловч өсч буй хэлбэр юм. /Ойролцоогоор нийт аман мэдээллийн 15-20 хувь online хэлбэрээр тархдаг/

Word of mouth marketing хэрхэн явагддаг вэ? – Үзэл бодлын манлайлагчид Online болон offline хэлбэрээр мэдээллийг тараах байдлаар явагддаг. Хэчнээн хүмүүст хүрч чадахаас илүүтэй хэчнээн үзэл бодлын манлайлагчдад хүрч чадах нь чухал байдаг. Үзэл бодлын манлайлагчдыг хамруулж тэднээр бусад хэрэглэгчдэд аман мэдээллийг түгээхийн тулд бараа, үйлчилгээ тань ямар нэгэн онцгой шинж чанарыг агуулсан байх шаардлагатай.

Үзэл бодлын манлайлагчидтай хэрхэн хамтран ажиллах вэ?

1. Элсүүлэх

2. Идэвхижүүлэх

3. Хадгалах

No comments:

Post a Comment