Monday, March 16, 2009

Яагаад Word of mouth marketing-ийг ашиглах шаардлагатай вэ?


Өнөөдөр marketing guru хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн олон хүн аман маркетингийг маркетингийн хамгийн хүчирхэг арга хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Иймд аман маркетингийг ашиглах нь яагаад үр дүнтэй байдаг талаар бичлээ.

· Телевизийн зар сурталчилгааны хөтөлбөрүүдийн 18% нь л үр өгөөжтэй байдаг

· Зар сурталчилгаанд зарцуулсан 1 доллар бүрээс дөнгөж 54 цент л борлуулалтын орлого болон буцаж орж ирдэг

· Сүүлийн 25 жилд телевизийн зар сурталчилгаанд зарцуулах зардал 256%-аар өссөн

· Зар сурталчилгаа борлуулалтыг дөнгөж 1-2% - аар л нэмэгдүүлдэг

· Зар сурталчилгаанд хүмүүсийн 14% нь л итгэдэг

· Хүмүүсийн 90% нь зар сурталчилгаа гармагц сувгаа сольдог

· Шинэ бүтээгдэхүүнүүдийн 95% нь бүтэлгүйтдэг

· Энгийн хүн өдөрт 3000 зар сурталчилгааг хүлээн авдаг

· Хүмүүсийн 56% нь хэтэрхий их зар сурталчилгаа явуулдаг компаний бүтээгдэхүүнийг худалдан авахаас зайлсхийдэг

· Хүмүүсийн 69% нь зар сурталчилгааг хаах технологийг сонирхдог

/ World federation of advertisers conference. Brussel. 2004/

2004 онд CIA:MediaEdge судалгааны компаний Англид авсан судалгаагаар хүмүүсийн 15% нь зар сурталчилгааг үзсэнээр шийдвэрээ гаргадаг бол харин 76% нь шийдвэр гаргахдаа аман мэдээллийг худалдан авах шийдвэр гаргахдаа чухалчилж үздэг гэсэн үр дүн гарчээ. Харин NOP судалгааны агентлагийн АНУ-д явуулсан судалгаагаар хүмүүсийн 92% нь аливаа бүтээгдэхүүний талаар мэдээллийг авахдаа чухалчилж үздэг эх үүсвэр бол аман яриа болохыг олж илрүүлжээ. Euro RSCG зар сурталчилгааны компаний явуулсан судалгаагаар аман мэдээлэл нь 10 удаагийн телевизийн болон хэвлэмэл зар сурталчилгаанаас илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ. Мөн NOP судалгааны агентлаг өнгөрсөн 30 жилийн туршид аман мэдээллийн нөлөөлөл 50%-аар нэмэгдсэн болохыг олж тогтоожээ. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд үнэгүй мэдээллийн хэрэгсэл болох аман харилцаа холбоог маркетингийн мэдээлэл түгээхэд ашиглаж чадвал энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд төлөх зардлыг багасгаж чадах нэг гарц болох юм.



No comments:

Post a Comment